Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын
хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030
онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилт 3.2.3-т "Хот, суурин газрын хөгжлийн
төлөвлөлтийн дагуу орон сууцжуулах хөтөлбөр, төслийг үе шаттай хэрэгжүүлж,
иргэдийг орлогод нийцсэн аюулгүй, ая тухтай орон байртай болоход дэмжлэг
үзүүлнэ.", 3.2.5-д "Хот, суурин газрын гэр хорооллыг иргэдийн оролцоотойгоор
дахин төлөвлөх, төвлөрсөн, хэсэгчилсэн, бие даасан инженерийн дэд бүтцэд
холбогдсон орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ” гэж тус тус заасан.
Тус яам нь дээрх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор иргэд, олон
Нийтийн орон сууцны хэрэгцээ, шаардлага, санал, хүсэлтийг тодорхойлох,
шаардлагатай тоон мэдээллийг нэгтгэх ажлыг зохион байгуулж байна.
Иймд хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас иргэд, олон нийтийн орон сууцны хэрэгцээ шаардлага, санал хүсэлтийг тодорхойлох зорилгоор орон сууцны нэгдсэн судалгааг зохион байгуулж байна.
