2018 оны 05 сарын 18-нд "Таван Толгой Түлш ХХК"-ны дэргэд Сайжруулсан түлшний
угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэг чиглэлтэй, 824 хүний бүрэлдэхүүнтэй
“Хэрэглэгчид үйлчлэх төв” анх байгуулагдаж байсан эхлэлтэй.
2024 оны 01.01-ээс "Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар"-т харьяалагдан,
“Сайжруулсан түлшний хяналтын хэлтэс” болон үйл ажиллагаа явуулж нийт 557 хүний
бүрэлдэхүүнтэй, 7 дүүрэгт салбартайгаар үйл ажиллагаа явуулж байсан.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/496 дугаар захирамжаар
бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, “хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”
онөаатүг-ын харъяа байсан Сайжруулсан түлшний хяналтын хэлтсийг өргөтгөн, өөрчлөн зохион
байгуулж, бие даасан статустай “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ болон шинэчлэн
байгуулагдсан байна.
Нийт 574 ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагааг тогтмол явуулж, нийслэлийн хэмжээнд
хатуу болон хийн түлш хэрэглэгч өрхүүдийн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх,
пийшин, яндангийн битүүмжлэл, ашиглалтын аюулгүй байдлыг хангах, угаарын хий мэдрэгч
төхөөрөмжийг зөв зохистой ашиглуулах, зөвлөмж мэдээлэл түгээх, сургалт сурталчилгаа
зохион байгуулах, хэрэглээний хяналтын тогтолцоог бүрдүүлэх замаар нийтийн эрүүл мэнд,
амь насны аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагааг үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэхийг
эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.