Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨААТҮГ

Ухаалаг хэрэглээг - Хамтдаа

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД “ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛЪЯ – АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЭРГЭН ТОЙРОНД

Огноо: 2026-10-13
 
✅ Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Шадар сайдын 2026 оны “Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгдсэн удирдамж”, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн Зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах 2026-2027 оны арга хэмжээний хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрсдэлийг бууруулъя – Аюулгүй байдлыг хангая” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.
Нийслэлийн хэмжээнд хүйтний улиралд гал түймрийн дуудлагын дийлэнхийг гэр хорооллын айл өрхийн цахилгааны ашиглалт, галлагааны аюулгүй байдал хангаагүйн улмаас гарсан гал түймэр эзэлдэг. Иймд эрсдэлийг бууруулах, иргэдийн урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг эрчимжүүлж, аюулгүй байдлаа хангах зөвлөмжийг хүргэнэ. Манай байгууллага нь халаалтын улирал эхэлсэн энэ үед угаарын хийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, унтраасан угаар мэдрэгч төхөөрөмжийг эргэн асаалгах зөв дадлыг суулгахад анхаарч хамтарч ажиллаж байна.
Нэгдсэн арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 20-ны дуустал үргэлжилнэ.
← Мэдээний жагсаалт руу буцах