Халаалтын улирал эхэлсэнтэй холбоотой Нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд түлш хэрэглэгч 176512 өрх байдаг. Тэдгээрээс алсын зайн угаар мэдрэгч төхөөрөмжөө унтраасан өрхүүдийн судалгааг нэгтгэн гаргаж, нийслэлийн хэмжээнд ажиллаж эхэлсэн 500 гэрээт хяналтын ажилтнуудыг биечлэн явуулж, эргэн асаалгах ажлыг эрчимжүүллээ. Угаар мэдрэгч төхөөрөмжөө далд хийсэн, унтраасан, эвдсэн зөрчлүүд ихээхэн гарч шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна.