2025-2026 оны халаалтын улирал эхлэх болж байгаа энэ үед галлагаа хийхдээ бэлдэж, яндангаа хөөлөх, зуух болон ханан пийшингийн бүрэн бүтэн байдлыг шалгаж битүүмжийг сайжруулах, өөрсдөө хөөлөх боломжгүй болон зорилтот бүлгийн өрхүүд "Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ-ын Засвар үйлчилгээний хэлтэст хандан 7011-9410 дугаарт дуудлага өгч засвар үйлчилгээ авахыг зөвлөж байна.