Угаарын хий гэж юу вэ?
Зууханд дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал СО2-ын оронд СО үүсдэг. Энэ бол угаарын хий. Өнгө байхгүй. Үнэр байхгүй. Гэхдээ үхлийн аюултай хорт хий.
Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг.
Угаартах үед ямар шинж тэмдэг үүсдэг вэ?
Угаарын хийн хордлогын үед авах анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?
Угаарын хийн болзошгүй аюулаас бүхий л улиралд урьдчилан сэргийлж хэвших хэрэгтэй . Үүнд:
-Зуух пийшингийн битүүмжийг шалгах
- Яндангаа тогтмол хөөлөх
- Яндангаа авч өрхөө бүтээхгүй байх
- Яндангийн сойлт хаахгүй байх
- Угаар мэдрэгч төхөөрөмжөө тогтмол асаалттай байлгах
- Бүртгэлтэй утасны дугаарыг нээлттэй байлгах нь зүйтэй.
Ер нь шахмал түлш, нүүрс, дизелийн түлш, бензин, байгалийн хийнээс ч ялгаагүй угаартах нөхцөл үүсч болно.
Болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалцгаая!
Ухаалаг хэрэглээг хамтдаа
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ