“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт мониторинг хариуцсан мэргэжилтэн Д.Уянга 2026 оны дотоод өргөдөл гомдол, дүүргүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, холбогдох хууль тогтоомж, тушаал шийдвэрийн нийцлийг үнэлж, илэрсэн эрсдэлийг бууруулах дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан, байгууллагын удирдлага болон Удирдах зөвлөлд танилцуулж, шаардлагатай шийдвэр гаргуулах чиглэлээр ажиллаж, хяналт шалгалтын тайланг 2026 оны 03 сарын 2-ны өдөр удирдлага болон дүүргийн мэргэжилтнүүдэд танилцууллаа.
Дотоод хяналт шалгалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу түүврийн арга, ярилцлага, баримт тулгах зэрэг аргуудыг ашиглан гүйцэтгэсэн байна.
Хяналт шалгалтын хамрах хүрээ нь байгууллагын бүх талын ололт, дутагдлыг бүрэн илэрхийлэх боломжгүй бөгөөд зөвхөн шалгалтад хамрагдсан баримт материалын хүрээнд дүгнэлт гаргасныг онцлон тэмдэглэлээ. Цаашид дүүргүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хууль дүрмийн хүрээнд ил тод нээлттэй явуулах чиглэл өглөө.