Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨААТҮГ

Хяналт шалгалтын ажлын тайланг танилцууллаа

Огноо: 2026-01-20

2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр байгууллагын удирдах зөвлөлд Дотоод хяналт шалгалтын ажлын тайланг Дотоод хяналт мониторигийн мэргэжилтэн Д.Уянга танилцуулж ажиллаа.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨААТҮГ-ын 2025 оны үйл ажиллагаа, бүтэц, орон тоо, зохион байгуулалт, гэрээний хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, бусад холбогдох хууль, тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтэд дотоод хяналт хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах замаар эрсдэлийг бууруулах, холбогдох арга хэмжээний саналыг байгууллагын удирдлагад болон удирдах зөвлөлд танилцуулж, шаардлагатай шийдвэр гаргуулахад чиглэнэ.

Хяналтын зорилго нь хувь хүнд чиглэгдээгүй бөгөөд хэн нэгнийг буруутгах, алдааг илрүүлэхэд зориулагдаагүй гагцхүү байгууллагын үйл ажилагаанд илэрч байгаа болон цаашид гарч болзошгүй зөрчилийг илрүүлэх, сайжруулахад оршино.

Дотоод хяналтын арга зүй,

Дотоод хяналт, шалгалтыг Баримт бичгийн шинжилгээ, Ярилцлага, асуулга, Ажиглалт, Харьцуулсан үнэлгээ, Гүйцэтгэлийн шалгуур (KPI)-ийн дүн шинжилгээ, Холбогдох хууль, журмын нийцэл шалгах баримт материалд тулган баталгаажуулалт хийх, санамсаргүй түүврийн арга ашиглах зэрэг арга зүйгээр хяналтын ажлыг гүйцэтгэлээ.

 

Хяналт шалгалтын хүрээнд байгууллагын ололттой болон дутагдалтай талыг бүрэн илэрхийлэх боломжгүй юм гэдгийг дурьдсан байна.
← Мэдээний жагсаалт руу буцах