Угаар мэдрэгч төхөөрөмжийг зөв ашиглах, дохиололын чимээ болон бусад сөрөг хандлагаас шалтгаалан унтраахгүй байхыг түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс цаг тутам сануулж ажилладаг. Учир нь энэхүү төхөөрөмж нь зөвхөн түлш биш бусад аюул эрсдлээс үүдсэн угаарыг мэдэрч таныг болон гэр бүлийг хамгаалдаг юм. Үүнтэй холбогдуулан дараахи жишээг хүргэж байна.\r\n\r\n Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Б.Баттулга холбогдох мэргэжилтнүүд БЗД-ийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Тус хорооны оршин суугч Ж.Нарантуяагийнд цахилгаанаас үүдэлтэй гал шөнө дунд гарч, угаар мэдрэгч төхөөрөмж нь дохио өгснөөр хүүхдүүд сэрж, болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан гэдгийг энэ үеэр хэлж байв.