🔥 “Сэргийлье, хамгаалья” аяны хүрээнд — угааргүй, утаагүй өвөлд хамтдаа!\r\nНийслэлийн Онцгой байдлын газартай хамтран хэрэгжүүлж буй “Сэргийлье, хамгаалья” аяны хүрээнд\r\nбид угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, утааг бууруулах зорилгоор\r\nСонгинохайрхан дүүргийн нэгэн өрхөд дараах иж бүрэн дэмжлэгийг үнэгүй хүргэлээ:\r\n✅ Стандартын шаардлага хангасан зуух\r\n✅ Угаарын хийн мэдрэгч төхөөрөмж\r\n✅ Галын хор\r\nЭнэхүү өрхөөр бид өвлийн улиралд аюулгүй, дулаан амьдрах нөхцөлөө яаж бүрдүүлэхийг жишээ болгон бусад хэрэглэгчдэд харуулахыг зорив. \r\nХэрэглэгч Та ч бас дараах зүйлсийг анхаараарай 👇\r\n🔥 Зуух, яндангийнхаа битүүмжлэлийг тогтмол шалгаарай\r\n💨 Угаарын хийн мэдрэгчийг тогтмол ажиллагаатай байлгаарай\r\n🧯 Галын хорыг гарын дор байлгаарай\r\nУгааргүй, утаагүй, аюулгүй өвлийг хамтдаа бүтээцгээе!
← Мэдээний жагсаалт руу буцах