Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨААТҮГ

Ухаалаг хэрэглээг - Хамтдаа

"Сэргийлье Хамгаалъя" нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Огноо: 2025-09-25
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн гал түймэр, угаарын хийн хордлогын эрсдэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмж өгөх ажлыг нийслэлийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх зорилготой “Сэргийлье хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ эхэлсэн. Арга хэмжээнд: 1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар З. Нийслэлийн Онцгой байдлын газар 4. ”Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ 5. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга нар, 6. “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 7. “Тавантолгой түлш” ХХК 8. Нийслэл, дүүргийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, хамтран ажилладаг хэвлэл, мэдээллийн байгууллагууд оролцох юм.Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 33, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны айл өрхийн эрсдэлийг үнэлж, галын аюулаас урьдчилан сэргийлэг үзлэг шалгалт хийж, иргэдэд урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж хүргэх чиглэлээр үргэлжилж байна.Гэр хорооллын айл өрхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр яндан, пийшин зуухны аюулгүй галлагаа, цахилгааны угсралт, ашиглалтын хэрэглээний талаар мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн иргэдэд заавар зөвлөмж хүргэж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.Нэгдсэн арга хэмжээ 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.Ухаалаг хэрэглээг хамтдаа “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ
← Мэдээний жагсаалт руу буцах