Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв ОНӨААТҮГ

Ухаалаг хэрэглээг - Хамтдаа

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.

Огноо: 2025-09-10
Монгол Улс 1996 оноос Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. Энэхүү өдөр өнөөдөр 29 дахь жилдээ тохиож байна.“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга: Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, өөрийн амь насаа золиослосон өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна.Энэ бол бидний түүхийн эмгэнэлт хуудас бөгөөд мартах бус, харин санаж сэрэх учиртай сургамж юм.Өнөөдрийн бидний эрх чөлөөт тайван нийгмийн үнэ цэнийг бүтээгчид бол “ТЭД” яах арагагүй мөн. Тиймээс бид энэ өдрийг зөвхөн өнгөрснийг дурсах төдий биш, харин ирээдүйд хилс хэрэг, хэлмэгдүүлэлт хэзээ ч давтагдахгүй байх эрмэлзлээр тэмдэглэх ёстой гэж бодож байна...
← Мэдээний жагсаалт руу буцах