ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2026 оны 01 дүгээр сарын 14
Дугаар: ТХҮТ/2026/01
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Нэг. Ерөнхий мэдээлэл
Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдэд суурилуулсан хийн халаалтын төхөөрөмж, хийн баллон дээр таних тэмдэг, зааварчилгааны наалт хэвлэж нийлүүлэх ажлыг гүйцэтгэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээд, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Хоёр. Ажлын нэр, төрөл
Ажлын нэр: Хийн халаалтын төхөөрөмж, хийн баллон дээр наах таних тэмдэг, зааварчилгааны наалт хэвлэн нийлүүлэх ажил
Ажлын төрөл: Үйлчилгээ
Гурав. Ажлын товч тодорхойлолт
Ажлын хүрээнд дараах төрлийн наалтыг техникийн шаардлагад нийцүүлэн хэвлэж, нийлүүлнэ. Үүнд:
|
Наалтын нэр төрөл |
Хэмжээ / Чанар |
Ширхэг |
Техникийн нөхцөл |
|
Баллон солих зааварчилгаа |
A4, 120 гр |
5,000 |
Ус, чийг, халалт, хүйтэнд тэсвэртэй. Ган төмөр дээр тогтоц сайтай. |
|
Авах арга хэмжээний наалт |
A5 (Auto sticker), 120 гр |
5,000 |
Ус, чийг, халалт, хүйтэнд тэсвэртэй. Хэлбэртэй зүсэлттэй. |
|
Хийн баллоны таних тэмдэг |
A4 1/3 (Auto sticker), 120 гр |
20,000 |
Ус, чийг, халалт, хүйтэнд тэсвэртэй. Эх бэлтгэлтэй. |
Дөрөв. Оролцогчдод тавигдах шаардлага
· Хэвлэл, сурталчилгааны материал үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд;
· Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай (Гэрээний хуулбар хавсаргах);
· Техникийн шаардлагыг бүрэн хангах боломжтой;
· Ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх чадамжтай;
· Гэрээний үүргийг бүрэн биелүүлэх чадвартай.
Тав. Сонгон шалгаруулалтын материал
· Сонгон шалгаруулалтад оролцох тухай албан хүсэлт;
· Байгууллагын танилцуулга;
· Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл;
· Техникийн санал;
· Үнийн санал;
· Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
· НӨАТ төлөгчийн гэрчилгээ (хамаарах бол).
Зургаа. Сонгон шалгаруулалтын шалгуур
· Техникийн шаардлагын хангалт;
· Ажлын чанар, туршлага;
· Үнийн санал;
· Ажил гүйцэтгэх хугацаа.
Долоо. Материал хүлээн авах
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 01 дүгээр сарын 19-ний 13:00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 9-р хороо, 25 дугаар байр.
Цахим шуудан: info@thut.ub.gov.mn
Холбоо барих утас: 70119410
Найм. Бусад
Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд шалгарсан оролцогчтой холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулна.
Гарын үсэг: .............................
ТХҮТ